УИХ-ын дарга Г.Занданшатар Мэтагро компанийн хөдөө аж ахуйн орчин үеийн иж бүрэн цогцолбортой танилцлаа

2023-10-21

УИХ-ын дарга Г.Занданшатар Хэнтий аймагт ажиллаж, М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай Мэтагро компанийн эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хосолсон хөдөө аж ахуйн иж бүрэн цогцолбортой танилцлаа.

Тэрбээр орон нутагт тав тух, тогтвор суурьшилтай ажиллах жишиг нөхцөлийг хангасан энэхүү бүтээн байгуулалтад гар бие оролцсон бүх хүнд талархал илэрхийлж, Эдийн засгийн тулгуур салбаруудыг энэ мэтчилэн шинэ жишиг, ухаалаг технологиор хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, нэгдсэн бодлогоор дэмжин ажиллахыг чухалчилна хэмээн онцолсон юм.

Мэтагро компани нь 5,000 үхэр бордох хүчин чадалтай үхрийн аж ахуй, 10,250 га талбай газар тариалан, мал төхөөрөх үйлдвэр, тэжээлийн аж ахуйд гээд уг цогцолборын хэмжээнд 200 гаруй ажлын байрыг шинээр бий болгож, нутагт ажиллах ажилчдын тав тух, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг хангасан ажилчдын жишиг хотхоныг бүтээн байгуулсан бөгөөд орон нутгийн иргэдийг тогтмол ажлын байраар ханган ажиллаж байна.

Бидний тухай

М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай Мэтагро компани нь олон улсын стандартад нийцсэн, өндөр чанартай хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүнийг эрчимжсэн мал аж ахуй болон ухаалаг газар тариаланг хослуулан хөгжүүлэх замаар дотоод болон гадаадын зах зээлд өрсөлдөхүйц үнээр нийлүүлэх зорилготойгоор 2021 онд байгуулагдсан.