АЖЛЫН БАЙР
АХИЖ ДЭВШИХ ИЖИЛ ТЭГШ БОЛОМЖ
БИДЭНТЭЙ НЭГДСЭНЭЭР
- Байгууллагын эрүүл зөв соёл, ажлын таатай орчин нөхцөл
- Эрч хүчтэй, чадварлаг хамт олонтой нэг баг болон хамтран ажиллах боломж
- Тасралтгүй суралцах, ихийг хийж бүтээх хүсэл тэмүүллийг ямагт дэмждэг орчин
- Үр дүнд тулгуурласан өрсөлдөхүйц цалин, урамшуулал, ахиж дэвших ижил тэгш боломж
- Бизнесийн олон чиглэлд хөрвөн өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлэх боломж
ХАМТДАА ХӨГЖИХ ҮНЭ ЦЭН
Хүн бүр тасралтгүй сурч хөгжих, өсөж дэвжих орчинд ажиллаж,амьдрах нь бидний салшгүй нэгэн хэсэг болсон. Тиймээс л М-Си-Эс-д ажиллаж буй хүн бүрт өдөр бүр мэдсэн сурснаа бусдадаа хуваалцах, хувь хүн болон мэргэжлийн ур чадвараа байнга өнгөлөх боломжийг M-Си-Эс Академи олгодог.
АХИЖ ДЭВШИХ ИЖИЛ ТЭГШ БОЛОМЖ
Бид ажилтан бүрт карьерийн хувьд ахиж дэвших эн тэнцүү боломжийг олгодог шударга, нээлттэй, ёс зүйтэй соёлтой хамт олон. Манай группт оюутны ширээнээс ажлын гараагаа эхлэн менежер, захирал болон удирдах түвшинд амжилттай ажиллаж байгаа олон залуучууд байдаг нь бидний бахархал, үлгэр дуурайлал болдог. Танд ч бас боломж байгаа учраас бидэнтэй нэгдээрэй.
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Та нээлттэй ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байна гэж үзвэл онлайн анкетаа careers.mcs.mn хаягт хандан илгээнэ үү.
Анкет илгээхБүтээн байгуулалт
Бид орон нутагт ажиллах ажилчдынхаа тав тух, тогтвор суурьшилтай, өндөр бүтээмжтэй, эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг хангах зорилгоор 144 хүний багтаамжтай “Гардэн Кэмп” ажилчдын хотхоныг 2022 онд ашиглалтад оруулсан. Усалгааны системд зориулан нөөцөлсөн усан сан бүхий “тольт нуур” нь кэмпийн орчныг чимэхээс гадна чийглэг уур амьсгал бүхий микро орчныг бүрдүүлж чадсан юм.