М-Си-Эс Групп хаваржилт хүндэрсэн аймгуудад 1.1 тэрбум гаруй төгрөгийн тусламж, дэмжлэг үзүүлэхээр боллоо.

2024-02-21

Тодруулбал, хаваржилтын эрсдэлийг даван туулахад туслах зорилгоор 500 сая төгрөгийн мөнгөн хандивыг Онцгой байдлын ерөнхий газарт өнөөдөр хүлээлгэн өглөө. Түүнчлэн М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай компаниуд бараа, бүтээгдэхүүн болон үйлчилгээгээр орон нутагт дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Мэтагро компани Хэнтий аймгийн Хэрлэн сумдын нутагт үүссэн хүчтэй шуурганы улмаас цасанд боогдсон зам, гарц болон малын бэлчээрийг хоёрдугаар сарын 19-ний өдрөөс хойш хүчит техник, төхөөрөмж ашиглан нээж, цэвэрлэх ажлыг зохион байгуулсаар байна.

Бидний тухай

М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай Мэтагро компани нь олон улсын стандартад нийцсэн, өндөр чанартай хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүнийг эрчимжсэн мал аж ахуй болон ухаалаг газар тариаланг хослуулан хөгжүүлэх замаар дотоод болон гадаадын зах зээлд өрсөлдөхүйц үнээр нийлүүлэх зорилготойгоор 2021 онд байгуулагдсан.