Мэтагро ХХК Хөдөө аж ахуйн Шилдэг Энтрепренер шагналын эзэн боллоо.
2024-12-28
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Тэнхимээс жил бүр зохион байгуулдаг оны шилдэг аж ахуйн нэгж, салбарын манлайлагчдыг алдаршуулах “Энтрепренер-2024”-ийн Хөдөө аж ахуйн шилдэг энтрепренероор газар тариалан, эрчимжсэн мал ахуйг хослуулан хэрэгжүүлэгч Мэтагро компани шалгарлаа. Мэтагро ХХК нь өнгөрсөн жилээс эхлэн “Primeat” брэндийн өндөр зэрэглэлийн үхрийн махыг дотоодын зах зээлд хүргэж эхлээд байна. Энэ нь Монгол Улс ирээдүйд “ургадаг” уурхайн баялаг болоод амт чанартай, эрүүл монгол махыг дэлхийн зах зээлд экспортлогч байх суурийг бэхжүүлж буй юм. Мэтагро компани энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэнээр бүтээн босгосон иж бүрэн цогцолборынхоо үр шим, өсгөн нэмэгдүүлж буй үнэ цэн, эрхэмлэж яваа зорилгоо дахин бататгалаа. Энэ шагнал нь “МЭТАГРО” ХХК-ийн хөдөө аж ахуйн салбарт үзүүлж буй амжилтыг өндрөөр үнэлж” тэдний хийж бүтээсэн ажил нь Монгол Улсын ирээдүйн хөгжлийн чухал тулгуур болохыг онцолсон хэрэг юм.
Мэтагро ХХК нь инновац, чанар, тогтвортой хөгжлийг үйл ажиллагааныхаа чиг үндэс болгохын сацуу монгол малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлснээр малчдын амьжиргааг дээшлүүлж, мөн хэрэглэгчдийн зоогийн ширээнд найдвартай, эрүүл хүнсийг олгож байна. Ийнхүү дэлхийн хэмжээний хөгжил, стандартыг Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлэх хэтийн зорилгод нэгдэж, итгэл хүлээлгэсэн харилцагч, хамтрагч байгууллагууд, өв тээгч малчин түмэн, эрхэм хэрэглэгчдэдээ баярлалаа. Мөн түүнчлэн салбар бүрд салхи зүсэн манлайлж, түүхэн цаг үеийг хамтдаа бичилцэн шаргуу хөдөлмөрлөж байгаа нийт аж ахуйн нэгж, шилдэг энтрепренерууддаа баяр хүргэе.
Дэлхийн хөгжлийг Монгол улсын Хөдөө аж ахуйн салбарт хамтдаа бүтээцгээе.
Бидний тухай
М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай Мэтагро компани нь олон улсын стандартад нийцсэн, өндөр чанартай хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүнийг эрчимжсэн мал аж ахуй болон ухаалаг газар тариаланг хослуулан хөгжүүлэх замаар дотоод болон гадаадын зах зээлд өрсөлдөхүйц үнээр нийлүүлэх зорилготойгоор 2021 онд байгуулагдсан.