БИДНИЙ ТУХАЙ
ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙ, ГАЗАР ТАРИАЛАН ХОСОЛСОН ЦОГЦОЛБОР
М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай Мэтагро компани нь олон улсын стандартад нийцсэн, өндөр чанартай хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүнийг эрчимжсэн мал аж ахуй болон ухаалаг газар тариаланг хослуулан хөгжүүлэх замаар дотоод болон гадаадын зах зээлд өрсөлдөхүйц үнээр нийлүүлэх зорилготойгоор 2021 онд байгуулагдсан.
Тус компани нь дэлхийн хөгжлийг Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар нутагшуулахаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг Чандганы талд дэлхийн жишигт хүрсэн үхэр бордох аж ахуй, тэжээлийн аж ахуй, мал төхөөрөх үйлдвэр, ухаалаг газар тариалан бүхий хөдөө аж ахуйн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлж, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж эхлээд байна.
Хөрс хамгаалах тэг элдэншүүлэг технологи, ургац нэмэгдүүлж, үйл ажиллагааг оновчлох ухаалаг газар тариалан, усалгааны систем, малын эрүүл мэнд, тавлаг байдал, био аюулгүй байдлыг хангасан бордох аж ахуй, тэжээлийн технологид суурилсан мах гантиглуулах аргачлал зэрэг хүнсний аюулгүй байдал, амт чанарыг сайжруулах олон талт арга ажиллагааг олон улсын зөвлөх компаниудын заавраар хэрэгжүүлж байна.
Эрчимжсэн мал аж ахуйн цогцолбортоо бид байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа эрхэлж, хүнсний аюулгүй байдлыг хангахад шаардлагатай хөрөнгө оруулалт, техник, технологийн шийдлийг нэвтрүүлж, ажиллагсдадаа өндөр бүтээмжтэй, тав тухтай, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амрах нөхцөлийг бүрдүүлэхийг чухалчилдаг.
УДИРДЛАГЫН БАГ
Б.Солонго
Гүйцэтгэх захирал
Ш.Мөнхбат
Үйл ажиллагаа хариуцсан захирал
Д.Мөнх-Од
Санхүү хариуцсан захирал
С.Ганзориг
Ложистик хариуцсан захирал
Л.Баттөгс
Чандгана салбарын захирал
Ш.Алтанбадралт
Газар тариалангийн технологи хариуцсан захирал