ҮХЭР ХУДАЛДАН АВАЛТ
Бид бяруу, шүдлэн болтлоо бэлчээрт идээшилсэн бага залуу үхрийг Хэнтий аймгийн Хэрлэн суман дахь бордох аж ахуйдаа жилийн турш хүлээн авахаас гадна олон тоогоор байнга нийлүүлэх боломжтой суурь сүрэгтэй хувь хүн, компаниудтай хамтран ажиллаж үхэр худалдан авах урт хугацааны гэрээ байгуулж ажиллаж байна.
Дараах шалгуурыг хангасан бол манай компанийн борлуулалтын албатай холбогдон хамтран ажиллахад нээлттэй.
8058 2323
8902 3589

01
НАС
01
24 сар
02
ХҮЙС
01
Зассан эр үхэр байх
03
БАЙРШИЛ
01
Гоц халдварт өвчин гарсан нь батлагдсан, хорио цээр тогтоосон бүсээс ирээгүй болон дамжин өнгөрөөгүй байх
04
ЭРҮҮЛ МЭНД
01
- Халуурах, ханиалгах, хамраас шингэн гоожих, нүд нуухтах, амьсгал хүндэрсэн, чацга алдах, бөөлжих, доголох, нүд нуухтах, мал хэт ноомойрсон, эсвэл хэт мэдрэг шинж тэмдэггүй байх
- Гуургүй байх
- Биеийн хэсгүүдэд товруу, гүвдрүүгүй байх
- Тарилгын буглаа, уруул хэл, хөл болон биеийн хэсгүүдэд яр шархгүй байх
- Аливаа бэртэл гэмтэлгүй байх
05
ДАРХЛААЖУУЛАЛТ
01
Сүүлийн 6 сарын хугацаанд төлөвлөгөөт дархлаажуулалтад хамрагдсан байх
06
АМЬДЫН ЖИН
01
180 кг-аас дээш жинтэй байх