Өлзийт тосгоны өндөр настнууд Мэтагро компанийн үйл ажиллагаатай танилцлаа

2023-10-20

Өлзийт тосгоны Эрүүл мэндийн төв, Өндөр настны зөвлөлөөс хамтран нутгийн 35 өндөр настныг Мэтагро ХХК-ийн төслийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай танилцуулах арга хэмжээг 2023 оны аравдугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

Өндөр настнууд компанийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалт болон үхрийн аж ахуйтай танилцаж орон нутгийн хамтын ажиллагааны үр дүнгийн талаар ярилцан цаашид энэхүү бүтээн байгуулалт орон нутгийн хөгжил дэвшилд хэрхэн хувь нэмрээ оруулах талаар ярилцсан юм.

Бидний тухай

М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай Мэтагро компани нь олон улсын стандартад нийцсэн, өндөр чанартай хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүнийг эрчимжсэн мал аж ахуй болон ухаалаг газар тариаланг хослуулан хөгжүүлэх замаар дотоод болон гадаадын зах зээлд өрсөлдөхүйц үнээр нийлүүлэх зорилготойгоор 2021 онд байгуулагдсан.