Хэнтий аймгийн гурван сумын малчидтай уулзалт хийж, санал солилцлоо

2023-08-23

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Биндэр, Баян-Адарга сумдад Ангус үхрийн үрээр зохиомол хээлтүүлэг хийн үхрийн махны ашиг шимийг нэмэгдүүлэх зорилготой “Стриймс” төслийн санаачилгаар төсөлд хамрагдаж буй 40 гаруй иргэд Мэтагро компанид зочилж, санал солилцлоо.

Уулзалтын үеэр иргэд өсвөр үхрүүдээ нийлүүлж, хамтран ажиллах боломжийн талаар саналуудыг гаргасан юм.

Ташрамд дурдахад Мэтагро компани бяруу, шүдлэн болтлоо бэлчээрт идээшилсэн бага залуу үхрийг Хэнтий аймгийн Хэрлэн суман дахь бордох аж ахуйдаа жилийн турш хүлээн авахаас гадна олон тоогоор байнга нийлүүлэх боломжтой суурь сүрэгтэй хувь хүн, компаниудтай хамтран ажиллаж үхэр худалдан авах урт хугацааны гэрээ байгуулж ажиллаж байна.

Дэлгэрэнгүй

Бидний тухай

М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай Мэтагро компани нь олон улсын стандартад нийцсэн, өндөр чанартай хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүнийг эрчимжсэн мал аж ахуй болон ухаалаг газар тариаланг хослуулан хөгжүүлэх замаар дотоод болон гадаадын зах зээлд өрсөлдөхүйц үнээр нийлүүлэх зорилготойгоор 2021 онд байгуулагдсан.