Хөдөө аж ахуйн цогцолбор
УХААЛАГ ГАЗАР ТАРИАЛАН
ОРЧИН ҮЕИЙН ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ
Бид ургамлын ургалтын индексийг өндөр нягтралтай улаан гэрлийн долгионы шүүлтүүртэй дроноор тодорхойлж, сансрын хиймэл дагуулаар удирддаг, нарийвчилсан тооцоолол бүхий программ хангамжийг ашиглан хянаж байна. Мөн цаг уурын суурин станц, хөрсний мэдрэгч төхөөрөмжүүд, 24 кг бодис шүрших хүчин чадалтай дрон, хөдөө аж ахуйн байршил тогтоогч GPS систем зэргийг үйл ажиллагаандаа ашигладаг.
УСАЛГААНЫ СИСТЕМ
Ухаалаг газар тариалангийн нэг бүрдэл болох усалгааны систем нь цаг агаараас бүрэн хамааралтай байдаг тариалалтын нөхцөлд, хур тунадас бага үед ч үр тарианд чийг өгөх найдвартай, үр дүнтэй арга бөгөөд Мэтагро компанийн хувьд 2022 онд 100 га газрын усалгааны системийг амжилттай нэвтрүүлэн ашиглалтад оруулаад байна. Бид цаашид усалгааны системээ өргөжүүлэн, ухаалаг усжуулалтын системтэй болохоор тооцоо, судалгааг хийж байна.
ТЭГ ЭЛДЭНШҮҮЛЭГ
Сүрлэн хучлагаар хөрсний чийгийг хамгаалж, өвөлжүүлдэг тэг элдэншүүлэг технологиор тариалангийн талбайгаа эдэлж, орчин үеийн өндөр бүтээмжтэй машин механизм, ухаалаг газар тариалангийн арга техникээр ургацын гарц, орц нормын оновчлолыг сайжруулах зэрэг олон талын удирдлага, технологийн шинэчлэлийг салбартаа нэвтрүүлэн ажиллаж байна.