Бүтээн байгуулалт

Хөдөө аж ахуйн цогцолбор

ГАРДЕН КЭМП

Бид орон нутагт ажиллах ажилчдынхаа тав тух, тогтвор суурьшилтай, өндөр бүтээмжтэй, эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг хангах зорилгоор 144 хүний багтаамжтай “Гардэн Кэмп” ажилчдын хотхоныг 2022 онд ашиглалтад оруулсан. Усалгааны системд зориулан нөөцөлсөн усан сан бүхий “тольт нуур” нь кэмпийн орчныг чимэхээс гадна чийглэг уур амьсгал бүхий микро орчныг бүрдүүлж чадсан юм.

Түүнчлэн ажиллагсдын чөлөөт цагаа өнгөрүүлэх зориулалттай сагсан бөмбөгийн талбай, ногоон байгууламж, фитнес, оффис зэргийг хамтад нь цогцлоосон ажилчдын хотхоны халаалт, усан хангамжийг эко шийдэлтэйгээр барьж байгуулсан нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг компаниудад олон талаар жишиг болохуйц бүтээн байгуулалт болоод байна.

УСАЛГААНЫ СИСТЕМ

Мэтагро компани нь 100 га тойргийн усалгааны системийг амжилттай ашиглалтад оруулсан бөгөөд уг системийн усыг Гардэн Кэмп дэх нөөцийн усан сан бүхий хиймэл нуураасаа татдаг онцлогтой.

Уг хиймэл нуурын урт нь 80 метр, өргөн нь 30 метр, гүн нь 6 метр бөгөөд нийт 9,000 м3 усны багтаамжтай юм. Бид ирэх жилүүдэд усалгааны системээ өргөжүүлэх зорилготой тооцоо, судалгааг хийж байна.

ОЙН ЗУРВАС

Тариалангийн талбайн эргэн тойрон 80 км ойн зурвас байгуулж, 20,000 улиас, 1 сая хайлаас, 200,000 бургас, 200,000 шар хуайс тариалах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд үүнээс одоогоор 20 км ойн зурвас байгуулж, тариалалтаа эхлүүлээд байна.

Мөн ажилчдын “Гардэн Кэмп”-ийн тохижилтод зориулж 0.1 га газар голт бор, шар хуайс, буйлс, монос, өрөл, далан хайс, нохойн хошуу, гандигар зэрэг таримлууд тариалж байна. Үүнээс гадна ажилчид болон зочдын хоолонд зориулан 0.05 га талбайд алим, чацаргана, үхрийн нүд, татар далин хальс, 0.3 га газарт байцаа, шар лууван, шар манжин, сонгино, саримс, өргөст хэмх, улаан лооль, төмс тариалж байна.

Мэдээ мэдээлэл

Бид бяруу, шүдлэн болтлоо бэлчээрт идээшилсэн бага залуу үхрийг Хэнтий аймгийн Хэрлэн суман дахь бордох аж ахуйдаа жилийн турш хүлээн авч байна.

Гарден Кэмп

Ажилчдын хотхон

Хүлэмж

Мод үржүүлэг

Гарден Кэмп

Ажилчдын хотхон

Ажилчид, зочдын хэрэгцээнд зориулсан

Хүнсний ногоо

Хүлэмж

Мод үржүүлэг

Ажилчид, зочдын хэрэгцээнд зориулсан

Жимс, жимсгэнэ

Гарден Кэмп

Фитнес

Ургацын цэцгийн бал

Цэвэр зөгийн бал