ДЭЛХИЙН ХӨГЖЛИЙГ
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨӨ
АЖ АХУЙН САЛБАРТ

Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хосолсон бүтээн байгуулалт

ХОЙД АМЕРИКИЙН ЖИШИГ АЖ АХУЙ

Мэтагро компани нь үхэр бордох аж ахуйн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч Хойд Америкийн технологийг Монголын цаг уур, мал аж ахуйн онцлогт нийцүүлэн нутагшуулах жишиг төслийг Канадын зөвлөх компанийн заавраар хэрэгжүүлж эхэллээ.

УХААЛАГ ГАЗАР ТАРИАЛАН

Бид дэлхийн хөдөө аж ахуйн хөгжлийн тэргүүн туршлага, шилдэг стандартуудыг Монголд нутагшуулахаар Хэнтий аймгийн Хэрлэн сум, Чандганы талд сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий ухаалаг газар тариалангийн арга ажиллагааг нэвтрүүлэн ажиллаж байна.

ГАНТИГЛАСАН, МОНГОЛ ҮХРИЙН МАХ

Олон улсын стандартад нийцсэн үхэр бордох аж ахуйдаа бид бэлчээрт идээшилсэн бага залуу үхрийг хүлээн авч, Канадын зөвлөх компанийн заавраар 150 хоног бордож, гантиглуулан олон улсын чанар, стандартад нийцсэн өндөр зэрэглэлийн үхрийн махыг зах зээлд нийлүүлж байна.

Бидний тухай

М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай Мэтагро компани нь олон улсын стандартад нийцсэн, өндөр чанартай хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүнийг эрчимжсэн мал аж ахуй болон ухаалаг газар тариаланг хослуулан хөгжүүлэх замаар дотоод болон гадаадын зах зээлд өрсөлдөхүйц үнээр нийлүүлэх зорилготойгоор 2021 онд байгуулагдсан.